Олон Улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын усан спортын холбоо хамтран дасгалжуулагчийн дунд шатны сургалтыг аравдугаар сарын 22-31-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Семинарыг Сингапурын мэргэжилтэн Ан Сион Пен удирдан явуулав. Уг семинарт Дорноговь, Өмнөговь, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатарын 27 багш, дасгалжуулагч оролцож, номын дуу сонссон байна. Мөн энэ өдөр усан спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Спорт сургалтын клубын дасгалжуулагч С.Саранчимэг, Усан спорт сургалтын төвийн анхны дасгалжуулагч Д.Бат-Эрдэнэ, ахмад тамирчин, дасгалжуулагч Ж.Туул, усанд сэлэлтийн шилдэг тамирчин, дасгалжуулагч Ц.Баяраа нарыг МҮОХ-ны “Алтан медаль”-аар шагналаа. Энэхүү семинар нь Олон Улсын олимпийн эв санааны нэгдлийн шугамаар болсон энэ оны хоёр дахь семинар аж.
Сонирхуулахад Монголын усан сэлэлтийн тамирчид 2000 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэн түүхтэй юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )