Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор футзалын охидын тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тэгвэл ирэх даваа гаригаас МХБХ-ны дэргэдэх Футзалын ордонд “Саммит Компьютер Технологи” ХХК-тай хамтран “SUMMIT CUP” идэрчүүдийн футзалын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн гурван насны ангиллаар болох бөгөөд 42 багийн 500 гаруй өсвөрийн хөлбөмбөгчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр болжээ.
Уг тэмцээнийг саяхан зохион байгуулагдсан “FIFA Futsal Refereeing course” сургалтад хамрагдсан шилдэг шүүгч нар шүүн явуулна. Харин дасгалжуулагч нарын ихэнх нь өнгөрсөн сард зохиогдсон “AFC Futsal Coaching course”-д суралцсан дасгалжуулагч нар байх аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )