ОХУ-ын шайбтай хоккейн лиг буюу “Тивийн хоккейн лиг”-ийн “Ак Барс” улирлын ээлжит тойргийн тоглолтоо “Металлург”-тай хийж, Казанийн баг өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авчээ. Тус тоглолтод “Ак Барс”-ын ахлагч 36 настай Алексей Морозов ялалтын шайбыг оруулж, өөрийн замналын 1000 дахь оноогоо авчээ. Тэрбээр Хойд хөршийн лигийн 1000 дахь оноотон болсон дөрөв дэх тоглогч болсон юм. Түүнээс өмнө нь Алексей Ковалев (1243 оноо), Алексей Яшин (1198), Вячеслав Козлов (1106) нар мянгатны босгыг давж байжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )