Испанийн хөлбөмбөгийн Севилья клубийн довтлогч Альваро Негредог Английн "Тоттенхэм" клуб өвлийн солилцоо, наймааны цонхоор хүсэлтэй байгааг “Daily Mail” мэдээллээ. Өдгөө 27 настай түүний төлөө Лондоны багийн ерөнхий дасгалжуулагч Андре Виллаш-Боаш 18 сая евро төлөхөд бэлэн байгаа аж. Негредо мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа “Райо Вальекона” клубээс эхэлсэн бөгөөд 2009 оноос хойш “Севилья”-гийн төлөө хүчин зүтгэж буй. Тэрбээр энэ хугацаанд 147 тоглолтод оролцохдоо 61 гоол оруулжээ. Түүнчлэн 2009 оноос “Ялагдашгүй Армада”-гийн төлөө 2009 оноос хойш 12 тоглолт хийж, зургаан гоол оруулаад байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )