Монголын автомашин, мотоциклийн холбооны тамирчид өнгөрсөн долоо хоногт Филиппиний нийслэл Манила хотод мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний III шатны тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд манай улсаас спортын мастер Х.Мөнхболор, П.Мөрөн нар эх орноо төлөөлөн хурдаа сорьсон юм. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Тайландын Паттая хотод мотоциклийн эндуро төрлийн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны уралдаан зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас спортын дэд мастер Ч.Оргил, Монголын автомашин, мотоциклийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүхийн удирдлага дор хүч үзэхээр өчигдөр эх орноосоо морджээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )