АНУ-ын зүүн эргийг дайрч, гамшиг учруулсан “Сэнди” хар салхины хор уршиг NBA-г ч гэсэн дайрлаа. Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт шинээр баригдсан “Barclays Center”-т өнөөдөр болох ёстой байсан талбайн эзэн “Бруклин Нетс” (Тэд шинэ улирлаас ийм нэртэй тоглох болсон), “Нью-Йорк Никс” багийн тоглолтыг хойшлуулах шийдвэрийг тус хотын захирагч Майкл Блумберг гаргажээ.
Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан энэхүү тоглолт хэдий хугацаанд хойшлогдсон нь тодорхойгүй байгаа аж. NBA-гийн орлогч комиссар Адам Силвер "Сэнди хар салхины улмаас гарсан гарз, хохирлыг бүрэн тооцож, дүн шинжилгээ хийсний дараа “Бруклин”, “Нью-Йорк” багийн тоглолтыг явуулах нь дээр болов уу гэсэн шийдвэрийг Нью-Йорк хотын захирагч Блумберг гаргасан" гэжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )