Монголын Үндэсний Олимпийн хорооноос улирал тутам зохион байгуулдаг спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар, зөвлөгөөн өчигдөр боллоо. МҮОХ-ны “Олимпик Хаус”-д болсон энэхүү семинарт спортын холбоодын өдөр тутмын ажлыг нугалдаг 22 ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон. Семинарын үеэр МҮОХ-ны зүгээс олимпийн наадам болон ирэх онд болох Азийн танхимын болон тулааны спортын наадам, Зүүн Азийн наадам, Азийн хүүхдийн спортын наадмын тухай мэдээллийг хийсэн юм. МҮОХ-ноос ирэх жилүүдэд холбооддоо хандан хийх ажлын төлөвлөгөө, ОУОХ-ноос хэрэгжүүлэх төслүүдийн тухай спортын холбоод хариуцсан мэргэжилтэн П.Тунгалаг мэдээлэл хийжээ. Түүнчлэн өнгөрсөн сард болсон Зүүн Азийн наадмын хуралд оролцсон Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа хурлын тухай болон Монголын волейболын холбооны генсек Ц.Бат-Энх “Стратегийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмж” сэдвээр илтгэл тавьсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )