NBA-гийн улирлын тоглолт лхагва гаригт эхэлсэн билээ. Өнөөдөр NBA-гийн талбайд хоёр тоглолт болох байсан ч Нью-Йорк хотод болох ёстой “Нью-Йорк”, “Бруклин” багийн тоглолт хар салхины улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн улирлын “Өрнөд” бүсийн аваргын өрсөлдсөн “Оклахома Сити Тандер”, “Сан-Антонио Спэрз” багийн тулаан маш сонирхолтой өрнөж, Техасын багийн ялалтаар өндөрлөв. Ингээд тус тоглолтын тоймыг хүргэе.
Оклахома - Сан-Антонио 84:86 (24:21, 16:24, 26:21, 18:20)
Оклахома: К.Дюрант 23 оноо+14 самбар+5 дам, Р.Уэстбурк 18 оноо+8 самбар+5 дам, К.Мартин 15 оноо+5 дам, Т.Сефолоша 8 оноо
Сан-Антонио: Т.Данкан 20 оноо+ 8 самбар, Т.Паркер 14 оноо+11 дам, Д.Грин 13 оноо, С.Жексон 11 оноо+6 самбар, Б.Диао 10 оноо+7 самбар
Эдгээр багууд өнгөрсөн улирлын “Өрнөд” бүсийн аваргын төлөө өрсөлдөж, залуухан бүрэлдэхүүнтэй “Оклахома” 4:2-оор буулган авч, NBA-гийн аваргын төлөө өрсөлдөх эрх авч байв. Өнөөдөр Сан-Антонио хотын “AT&T Center”-т болсон тоглолтыг 18 мянган үзэгч үзэж сонирхсон бөгөөд тулаан дөрвөн үеийн турш тун тэнцүүхэн өрнөж, талбайн эзэд 88:86-гаар ялалт байгууллаа. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс 5.9 секундын өмнө тоо 84:84 байхад “Давируулууд” бөмбөгийг талбайд оруулсан. “Сан-Антонио”-гийн лидер Тони Паркер цаг дуусах мөчид дундын зайн шидэлтээ “чулуу” болгосноор багаа ялалтад хөтөллөө. Тус тоглолтод талбайн эздээс хашир туршлагатай довтлогч Тим Данкан 20 оноо авч, нөхөддөө тэргүүлсэн. Түүнд Паркер, Грин, Жексон, Диао нар 10-аас дээш оноогоор туслав. Харин “Аянга”-аас багийн лидер Кевин Дюрант оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )