Хөлбөмбөгийн “Улаанбаатарын унаганууд”, “Дэрэн Сүмида” клуб хамтран “Deren Cup” футзалын өсвөр үеийн олон улсын тэмцээнийг “Улаанбаатар” дээд сургууль, Хан-Уул дүүргийн спорт зааланд зохион байгуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн уг тэмцээнд Эрхүү, Улаан-Үд, БНХАУ-ын Хөх хот болон Улаанбаатар клубүүд өрсөлдөж байна. Монгол Улсад үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй клубүүдийг уг тэмцээнд оролцуулах бодлогыг зохион байгуулагчид баримталж байгаа. “Deren Cup” тэмцээн дөрвөн (1998, 1999, 2000, 2002 оноос хойш төрсөн) насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд ням гаригт медальтнууд тодрох юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )