Б.Өнөржаргал Жиу-жицугийн ДАШТ-д ганцаараа оролцож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Манай оронд тун хурдацтай хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг жиу-жицу бөх билээ. Бразил улсаас гаралтай уг спортоор Монголын тамирчид сүүлийн үед тун өндөр амжилт үзүүлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Лонг Бийч хотод эхэлж буй жиу-жицу бөхийн “NO-GI” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид анх удаа албан ёсоор оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд +100 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, жүдо бөхийн ОУХМ Б.Өнөржаргал, дасгалжуулагч О.Болд-Эрдэнийн хамт оролцож байна. Б.Өнөржаргалын хувьд өнгөрсөн сард Японы нийслэл Токиод болсон жиу-жицугийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top