АНУ-ын Калифорни мужийн Лонг Бийч хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд жиу-жицу бөхийн “NO-GI” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол Улсын тамирчид анх удаа албан ёсоор оролцсон. Энэ удаагийн тэмцээнд +100 кг-ын жинд өнгөрсөн сард Японы Токио хотод болсон жиу-жицугийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Америкийн цомын тэмцээний хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, жүдо бөхийн ОУХМ Б.Өнөржаргал эх орноо төлөөлөн ганцаараа хүч үзэв. Тэрбээр ганц дайчин ганцаардаггүйг АНУ-ын дэвжээнд харуулж, мөнгөн медаль хүртэж, Монголын тамирчид тус төрлөөр ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болсон байна. Сонирхуулахад Б.Өнөржаргал өнөө жилийн улсын баяр наадмаар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Б.Сугаржаргалын төрсөн ах юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )