Словенийн Марибор хотод шатрын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-19-нд болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас сурагчдын дэлхийн аварга ОУМ А.Энхтуул, Э.Баасансүрэн, мөнгөн медальт Т.Мөнхзул, Ц.Лхагвасүрэн, өсвөр үеийн дэлхийн болон Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Е.Төгстөмөр, фиде мастер У.Насанжаргал нарын тэргүүтэй 40 гаруй шатарчин Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханы удирдлага дор оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон байна. ДАШТ-д 93 орны 1000 гаруй шатарчин охид, хөвгүүдийн найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насанд швейцарь системээр есөн тавилд оюун ухаанаа уралдуулах аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )