Гандболын УАШТ өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Монголын гандболын холбооны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 2-3-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, өндөрлөлөө. Тэмцээнд Дархан-Уул, Баянхонгор, ЭМШУИС, МУБИС, ҮБТДС, Хууль Сахиулахын их сургууль, “Мон-Алтиус” БТДС, “Ирээдүй” зэрэг хот, хөдөө орон нутгийн эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд 15 баг өрсөлдсөнөөс Н.Сүхбаатар дасгалжуулагчтай, Т.Жавхлантөгс ахлагчтай ЭМШУИС-ийн “Андууд” баг аваргалж, мөнгө, хүрэл медалийг Н.Юнгээ дасгалжуулагчтай, С.Очхүү ахлагчтай “Ирээдүй-1”, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай Б.Уламбаяр ахлагчтай ҮБТДС-ийн баг хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд 13 баг өрсөлдсөнөөс Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Дунгаамаа ахлагчтай “Мон-Алтиус” БТДС түрүүлж, Н.Сүхбаатар дасгалжуулагчтай, Д.Шүрэнцэцэг ахлагчтай ЭМШУИС-ийн “Андууд”, Д.Энэбиш дасгалжуулагчтай З.Цолмон ахлагчтай “Танан” багууд удаалав.

Тэмцээний шилдэг хаалгачаар Н.Эгшиглэнт (Танан), Б.Бадамсэд (МУБИС), довтлогчоор Ш.Ичинхорлоо (МУБИС), С.Бат-Эрдэнэ (Ирээдүй), тоглогчоор Б.Дунгаамаа (Мон-Алтиус), Д.Бадрал (Андууд), дасгалжуулагчаар Н.Юнгээ (Ирээдүй), Н.Сүхбаатар (ЭМШУИС) нар тодорлоо.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top