Энэ сарын 8-11-нд АНУ-ын Флорида мужийн Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монголын ахмад цагаан өмсгөлтнүүд өчигдөр Сэм авгыг зорилоо. Манай багийн бүрэлдэхүүд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, Д.Баттулга, ахмадын дэлхийн аварга ОУХМ Д.Батсайхан, мөнгөн медальт, ОУХМ Я.Дорж, С.Эрхэмбаяр, Ц.Очирбат, Ж.Нямдорж тэргүүтэй 20 гаруй жүдоч эх орноо төлөөлөн оролцохоор явсан байна. Монголын ахмад жүдочид 2007 оноос хойш ахмадын ДАШТ-д зодоглож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил ХБНГУ-ын Франкфурт хотод болсон ахмадын болон катагийн ДАШТ-ээс дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )