Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пэпси хөгжлийн лиг”-ийн тоглолт МУБИС-ийн БТДС-ийн зааланд болж байгаа билээ. Тус лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэллээ. Хоёрдугаар тойрог өндөрлөсний дараа хоёр хэсгээс тус бүр долоон баг дараагийн шатанд өрсөлдөх эрх олж авах юм. Бямба гаригт ОУХМ Г.Ихбаяр, спортын мастер О.Ууганбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх нарыг эгнээндээ нэгтгэсэн “Танан” “Эрдэнэдрийлинг”-д 64:66-гаар, өнгөрсөн жил “Пэпси үндэсний дээд лиг”-т хүч үзсэн “SBL” “Ард даатгал” багт 68:70-аар хожигдож, багахан дуулиан дэгдээлээ. Одоогоор “А” хэсгийг “Хасын хүлгүүд”, “Эрдэнэдрийлинг”, “В” хэсгийг “Legacy group”, “Lode star”, “МЦ-Оюуны эрэл” баг тус бүр хоёр хожилтой тэргүүлж байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )