Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2012-2013 оны улирал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Тэгвэл NBA-гийн албан ёсны сайт өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ зарлалаа. “Дорнод”-ын шилдэг тоглогчоор “Милуоки Бакс”-ын холбон тоглогч Брэндон Женнингс “Бостон”, “Кливлэнд”-ийн эсрэг тоглолтод 17.0 оноо авч, 13.0 дамжуулалт өгч, 4.0 удаа бөмбөг тасалжээ.
Харин “Өрнөд” бүсийн шилдгээр “Хьюстон Рокитс” багийн шинэ цэрэг өнгөрсөн улирлын “Зургаа дахь тоглогч” Жеймс Харден тодров. Тэрбээр “Детройт”, “Атланта”, “Портлэнд”-ийн эсрэг тоглохдоо дунджаар 35.3 оноо цуглуулжээ. Ялангуяа “Харцагууд”-ын эсрэг тоглолтод 45 оноо түүж, өөрийн замналын дээд оноог авсан аж. Түүнчлэн тэрбээр долоо хоногийн шилдгээр анх удаа тодорч байгаа нь энэ юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )