Улсын начин цолтнуудын барилдаан ням гаригт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болсон байна. Уг барилдааныг “Ситико Аудит” компанийн 15, “Бизкон аудит” компанийн 10 жилийн ойд зориулахаар болжээ. Барилдаан ням гаригийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн зодоглоно. Монгол Улсын начин цолтой бөхчүүдийн анхны барилдаан 1996 онд Дархан-Уул аймагт болж байсан. Харин 2008 оноос МҮБХ уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм. Начингуудын нэрэмжит өнгөрсөн жилийн барилдаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэж байв.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top