Хүүхдийн спортын 4-р их наадам буюу хангайн бүсийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгуудын 100 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Бүсийн аварга шалгаруулах уг тэмцээний тэргүүн байрыг багийн нийт дүнгээр Хөвсгөл аймгийн баг тамирчид, удаах байрыг Эрдэнэт хотын баг тамирчид хүртсэн бол гуравдугаар байрыг Баянхонгор аймгийн баг тамирчид тус тус эзэлсэн юм. Уг тэмцээний 15-17 насны ганцаарчилсан төрөлд Баянхонгор аймгийн БТСГ-ын тамирчин Б.Сийлэгмаа тэргүүн байрт шалгарч алтан медалийн эзэн болсон бол Б.Ууганцэцэг гуравдугаар байрт шалгарсан байна. Уг тэмцээний аваргын медалыг энгэртээ зүүсэн тамирчид Монголын хүүхдийн спортын 4-р их наадамд оролцох эрхийг авч, тус наадамд оролцохоор насанд хүрэгчдийн УАШТ-д багш, дасгалжуулагч, спортын мастер Б.Эрдэнэсувдын хамт оролцох юм байна.
З.Марал.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )