NBA-гийн “Өрнөд” бүсийн “Лос-Анжелес Клипперз” багийн хашир туршлагатай хамгаалагч Чонси Биллапс багтайгаа энэ сарын 22-нд буюу талархлын өдөр нэгдэх болсныг тус багийн ерөнхий дасгалжуулагч Уилли Дель Негро мэдэгдлээ. Өдгөө 36 настай Биллапс энэ жилийн хоёрдугаар сарын 6-нд “Орландо Мэжик” багийн эсрэг тоглолтын үеэр хөлийн шөрмөсөө тасалж, 8-10 сар талбайд тоглох боломжгүй болсон. Тэгвэл тэрбээр энэ сарын сүүлээр багийнхантайгаа нэгдэж, арванхоёрдугаар сард түүнийг талбайд харах боломжтой болж байгаа аж. Харин Холливудын хотын багийн ахмад довтлогч Грант Хилл бэртлээсээ хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )