Адриано төрхөмдөө буцав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Бразилийн хөлбөмбөгийн “Фламенго” клубийн удирдлага шилдэг довтлогч Адрианотой шинэ гэрээ байгуулсныг тус багийн албан ёсны сайт мэдээллээ. Цагтаа Италийн “Сери-А”-д мандаж явсан тэрбээр “Фламенго” клубээс мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлж байсан бөгөөд 2009-2010 онд тус багт 31 тоглолтод оролцохдоо 19 гоол оруулсан. Үүний дараагаар Италийн “Рома”, Бразилийн “Коринтианс” клубт хүчин зүтгээд төрхөмдөө буцаж байгаа нь энэ юм. Өдгөө 30 настай Адриано шигшээ багтаа 2000-2010 онд нийт 48 тоглолтод оролцохдоо 27 бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top