Энэ сарын 14-нд Их эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар улс орон даяар үндэсний бахархлын өдөр болгон зарласан. Тэгвэл уг түүхт өдөр Чингис хааны 850 насны ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулахаар болжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )