Каратечид Сэм авгаас медалийн арвин ургац хураалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

АНУ-ын Калифорни мужийн Диксон хотод бүрэн контакттай рүкүкан каратегийн уламжлалт тэмцээнд энэ сарын эхээр боллоо. Тус тэмцээнд АНУ-ын клубүүд болон Бразил, Англи, Япон, Шри Ланка, Монгол улсын 16 багийн 120 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Манай улсаас Бие хамгаалах урлагийн "Дашаа доожо" клубийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож, таван алт, гурван мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна. 8-9 насны ангилалд Д.Чингүүн, 9-10 насанд Б.Төгөлдөр, 11-12 насанд О.Тамир, 13-14 насанд А.Намуун, насанд хүрэгчдийн ангилалд П.Пүрэвдорж нар алтан медалиар энгэрээ мялаажээ. Түүнчлэн О.Итгэл, Б.Хүслэндорж, Б.Алтангэрэл нар насны ангилалдаа мөнгөн медаль хүртэв.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top