Грэнжер гурван сар талбайд гарахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

NBA-гийн Индиана “Пэйсирс” багийн онооны лидер Дэнни Грэнжер зүүн өвдөгний бэртлийн улмаас гурван сар талбайд тоглох боломжгүй болсныг тус багийн ерөнхний дасгалжуулагч Фрэнк Фогел албан ёсоор мэдэгдлээ. Грэнжер өнгөрсөн тавдугаар сард плей-оффт “Майами Хит”-ийн эсрэг тоглолтод уг бэртлийг авсан. Харин хамгийн сүүлд өнгөрсөн сарын 23-нд “Кливлэнд”-тэй хийсэн улирлын өмнөх тоглолтод оролцож, ердөө 13 минутыг талбайд өнгөрөөсөн. Үүний дараагаар түүний хуучин бэртэл сэдэрч, багийн удирдлагуудыг сандрааж эхэлсэн. Тиймээс түүний бэртлийг бүрэн эдгэрэхэд гурван сарын хугацаа шаардлагатай гэж “Индиана”-гийн эмч нар үзэж байгаа аж. Өдгөө 29 настай Грэнжер “Бүх оддын тоглолт”-д оролцсноос гадна NBA-гийн “Амжилт ахисан тоглогч”-оор шалгарсан. Тэрбээр NBA-д долоон улирлыг өнгөрөөхдөө дунджаар 18.2 оноо цуглуулж, 5.2 удаа самбараас бөмбөг авчээ. Харин Грэнжерийг эзгүйд тус багийн хамаг гол ачааг хамгаалагч Пол Жорж үүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top