Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон “TLG13” Төрийн бус байгууллага хамтран сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй тэмцээн энэ сарын 12-18-нд болох бөгөөд “Спрайт супер лиг” болон МСБХ-ны Дээд лигийн шилдэг 16 баг өрсөлдөх юм. Мөн энэ жил уг тэмцээнд эмэгтэй шилдэг багууд өрсөлдөх гэж буйгаараа онцлог болох бөгөөд тэмцээний хамрах хүрээ өргөжин тэлж буйг харуулж байгаа юм. Нийт зургаан сая төгрөгийн сантай “Холбоодын цом”-ын тэмцээний шилдэг тоглогч “NBA Cnina game” үзэх эрхээр шагнуулна. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нд сагсан бөмбөгийн “Их наадам”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмцээн өсвөр үе, залуучууд, ахмад гэсэн насны ангиллаар болох аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )