“Швейцарь цаг” хагас шигшээд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Английн нийслэл Лондонд талбайн теннисний шилдэг найман теннисчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Нийт 4.45 сая ам.долларын шагналын сантай тэмцээний “В” хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт боллоо.

Шигшээ тэмцээнд зургаан удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт тогтоогоод буй “Их дуулга”-ын 17 удаагийн аварга Швейцарийн Рожер Федерер хоёрдугаар тойргийн тулаанаа дэлхийн чансааны тавдугаар эрэмбэтэй Испанийн Давид Феррертэй хийж, 6:4, 7:6-гаар ялалт байгуулснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авав. Шилдгүүдийн тулаанд хамгийн олон ялалт байгуулаад буй “Швейцарь” цаг хэсгийн сүүлийн тоглолтоо түүнд тун халгаатай гэгддэг Аргентиний Хуан Мартин Дель Потротой хүч үзнэ. Аргентин эр өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолтоо Сербийн Янко Типсаревичтэй хийж, юм болгосонгүй. Потро эхний сетэд өрсөлдөгчдөө ганц ч гэйм алдаагүй бол хоёрдугаар үед 6:4-өөр ялалт байгууллаа.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top