NBA-гийн “Өрнөд” бүсийн “Сакраменто Кингз” багйин довтлогч Томас Робинсон хоёр тоглолтод оролцох эрхээ хасууллаа. Тэрбээр өчигдөр “Детройт Пистонс”-той хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн Жонас Жеребкогийн эрүү рүү тохойлдож, бүдүүлэг алдаа гаргасан. Харин үүнийг NBA-гийн ёс зүйн комисс хянаж үзэн Робинсонийг хоёр тоглолтод оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр тэрбээр маргааш “Сан-Антонио Спэрз”, ням гаригт "Лос-Анжелес Лейкерс" багтай хийх тоглолтод оролцохгүй юм. Өдгөө 21 настай тэрбээр энэ жилийн драфтын номер тав дахь сонголтоор “Канзас”-ын их сургуулиас “Хаадууд”-ын эгнээнд нэгдсэн байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )