NBA-гийн “Өрнөд” бүсийн “Голден Стейт Уорриорз” багийн шилдэг төвийн тоглогч Эндрью Богут 7-10 хоног талбайд тоглох боломжгүй боллоо. Австрали эр өчигдөр "Кливлэнд Кавальерс"-ийн эсрэг тоглолтод 17 минутыг талбайд өнгөрөөхдөө зүүн хөлийн шагайнд нь зовиур мэдэгдэж, талбайг орхисон. Харин үүний дараа “Голден Стейт” багийн эмч нар 10 хоног талбайд тоглох хэрэггүй хэмээн мэдэгджээ. 2005 оны драфтын тэргүүн тоглогч Богут өнгөрсөн нэгдүгээр сард солилцоо, наймааны цонхоор Монта Эллисийн солилцоонд оролцож, “Алтан мужийн дайчид”-ад ирсэн бөгөөд энэ зун зүүн хөлний шагайндаа мэс засал хийлгэсэн. Өдгөө 30 настай тэрбээр энэ улирлын эхний дөрвөн тоглолтод оролцохдоо 6.0 оноо түүж, 3.8 удаа самбараас бөмбөг аваад байгаа юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )