Отгон их мастер Лондонд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Эрэгтэйчүүдийн шилдэг 10 шатарчдын Гран при тэмцээн Английн нийслэл Лондонд ирэх сарын 1-10-нд болно. Супер их мастерууд өрсөлдөх уг тэмцээнд Дэлхийн аварга Энэтхэгийн Вишванаттин Ананд, Норвегийн Магнус Карлсен, Армений Лев Аронян, ОХУ-ын Владимир Крамник, АНУ-ыг Хикарү Накамүра, Унгарын Юдит Полгар, эзэн орны Майкл Адамс, Лук Мкшане, Гавайн Жонс нарын супер их мастерууд тойргоор тоглох юм. Түүнчлэн энэ үеэр нээлттэй ангиллын тэмцээн болох бөгөөд Монгол Улсын шатрын отгон их мастер, “Хүч”спорт хороо, “Шунхлай” группийн тамирчин Б.Гүндаваа эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. 

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top