Сүүлийн хоёр гурав хоног МБХ-ны тэргүүн Нямдорж, Улсын арслан Мөнхбаатар нарын хэрүүл жинхэнэ шуугиан тарьж хэвлэлийнхэн хийгээд хүмүүсийг ёстой нэг л ярих яриатай, хэлэх сонинтой болгож байгаа гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Гэхдээ хэн хэн нь аль нэгнийхээ мууг үзсэн гэсэн шиг ийн олны өмнө арсалдах нь бусдад элэг доог хийгээд өгөөш нь болж байх шиг.
Угаасаа Монгол бөхийн найраа байдаг гэдгийг хэн ч мэддэг ч ийн ил цагаандаа гарч байсан нь үгүй. Мөн сэргээш хэрэглэсэн бөх шинжилгээгээр гарч ирж байсан ч бас л ийн ил шулуухан олны өмнө арсалдаж байсан нь үгүй. Уг нь, олгой хагаравч тогоон дотроо гэх өвгөдийн сургаал бийг ёс дэг жаягтай бөхчүүд маань умартаад байгаагийн учир юусан билээ дээ.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )