NBA-гийн “Миннесота Тимберволвес” багийн экс хамгаалагч Жонни Флинн Австралийн “Мельбурн Тайгерс” багт тоглох болсныг “The New Zealand Herald” агентлаг мэдээллээ. Өдгөө 23 настай тэрбээр 2009 оны драфтын номер наймаар “Миннесота”-д ирж байсан бөгөөд тус багийн удирдлага өнгөрсөн гуравдугаар сард түүнийг солилцоонд оруулж, Хашет Табееттай хамт “Портлэнд”-эдөгсөн юм. Харин өнгөрсөн аравдугаар сард “Детройт Пистонс” түүнтэй гэрээ хийхээр тохиролцоод байсан ч Флинн шийдвэрээ өөрчилж, ногоон тивийн лигт тоглохоор болжээ. Тэрбээр NBA-д гурван улирал тоглохдоо 9.2 оноо авч, 3.9 дамжуулалт өгч байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )