“Монголын дайчин” Ч.Цэвээнпүрэв оноогоор ялагдав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аваргын төлөө тулаан өчигдөр орой Сингапурын “Марина Бэй Сандс” цогцолборт боллоо. Монголын боксчин Ч.Цэвээнпүрэв IBO-гийн өдөн жингийн дэлхийн аваргын төлөө Индонезийн Дауд Иордантай хүч үзэв. Түүний өрсөлдөгч Дауд Иордан энэ жил 25 настай мэргэжлийн боксын рингэнд 31 тулаан хийснээс 29 ялж, хоёр удаа хожигдсон. Үүнээс өрсөлдөгчөө 23 удаа хугацаанаас нь өмнө нь ялж байв. Харин манай боксчин “Монголын дайчин” хочит Чойжилжавын Цэвээнпүрэв мэргэжлийн рингэнд 41 тоглолт хийж, 36-д нь ялалт байгуулсан. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн тавдугаар сард дэлхийн аварга болсон бөгөөд цолоо хамгаалах эхний тулаанаа манай тамирчинтай хийлээ. 12 үеийн турш өрсөлдсөн энэхүү тулаанд Ч.Цэвээнпүрэв өрсөлдөгчдөө 112:117, 110:119, 110:118-аар ялагдал хүлээв. Ингэснээр Индонезийн боксчин Дауд Иордан аваргын бүсээ хамгаалсан. Манай боксчин өөрөөсөө 16 насаар дүү мэргэжлийн боксын ертөнцөд нэрээ дуурсгаж яваа Иордантай тун 12 үеийн турш тэнцүүхэн тоглосон ч өрсөлдөгч нь залуу насны эрч хүчээр ялалт байгуулав.  

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top