NBA-гийн 16 удаагийн аварга “Лос-Анжелеё Лейкерс” өнгөрсөн зун NBA-гийн супер од Дуайт Ховард, Стив Нэш нарыг багтаа элсүүлсэн. Гэсэн ч тэд шинэ улирал эхэлснээс хойш таван тоглолт хийснээс ердөө нэг хожил, дөрвөн хожигдол хүлээгээд байгаа юм. Тиймээс "Нуурууд"-ын удирдлага шуурхай арга хэмжээ авч, ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг халав. Тус багийн удирдлага өнөөдөр ерөнхий дасгалжуулагч үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Харин “Холливуд”-ын хотын багийг Брауны оронд туслах дасгалжуулагч Барни Бикерстафф түр хугацаагаар удирдахаар болжээ. Сагсан бөмбөгийн тоймчид “Лейкерс”-ийг ажилгүй байгаа Майк Д`Антони, Жерри Слоун, Флип Саундерс нарын аль нэг нь ерөнхий дасгалжуулагчаар томилогдох магадлалтай хэмээн үзэж байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 2 )
hooe yu bolj bnaa Los angeles Lekars jine aguu bag dasg**juulagch ni yasan yu !!