Түүхэнд үлдсэн сураггүй бологсод

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 11

Малайзийн иргэний нисэхийн онгоц сураггүй алга болсноос хойш гурван өдөр өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл ямар ч сураггүй байгаа эл явдлын талаар маш олон таамаг, цуурхал гарсан. Гэхдээ аль нь ч ор үндэсгүй гэж Малайзийн Засгийн газраас мэдэгдсэн.

Гэвч энэ үнэхээр осол уу, эсвэл барьцаалагдсан уу, бүр нэг бол тайлагдашгүй нууцын золиос болсон уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Яг үүн шиг мянга мянган таавар үлдээсж ор сураггүй алга болсон тохиолдлуудын талаар хүргэе.

Мэри Селестагийн баг


1872 оны арванхоёрдугаар сард Атлантийн далайд Канадын хөлөг онгоцыг илрүүлэв. Цаг агаар тогтуун, ойрын өдрүүдэд далайн шуургагүй байсан атал хөлөг онгоцыг өөрөө удирдах горимд шилжүүлэн орхисон байжээ.

Гэвч аврах завь нь олдоогүй ба ахмад болон түүний гэр бүл, багийн гишүүд ор сураггүй болсон байв. Хөлөг онгоц дээр ахмад Бенжамин Бриггс, түүний эхнэр Сара, хоёр настай охин София, мөн усан цэргүүд, хөлгийн бусад ажилчид алга болсон аж. Тэднийг дахиж хэн ч хараагүй.

Хөлгийг олох үед дээрх байдал нь хэвийн, цэвэр ус, хүнсний нөөц хангалттай байжээ. Хамгийн хачирхалтай нь хүмүүс бүгд гутлаа орхиод явжээ. Энэ хөлгийн талаарх хамгийн сүүлчийн тэмдэглэлд, арваннэгдүгээр сарын 25-нд Азорскийн Гэгээн Мариягийн аралд хүрэх ёстой гэсэн байв.


Амелия Ийрхарт


Гоо үзэсгэлэнт Амелия Ийрхарт дэлхийн анхны эмэгтэй нисэгчдийн нэг. Гэхдээ тэрээр 1937 оны долоодугаар сарын 2-нд ор сураггүй болж, дэлхий даяар шуугиан тарьжээ. Амелия дэлхийг тойрох аяллаа дуусгахад 7000 миль үлдсэн байсан ч Номхон далайн өмнөд хэсэгт ор сураггүй болсон юм.

Түүнийг удтал хайсны эцэст амиа алдсан гэж зарласан. Гэвч түүний ор сураггүй болсон явдал маш олон нууц, таамаглал үлдээжээ. Амелияг алга болсноос хойш хоёр сарын дараа Британийн тэнгисийн цэргийн хүчин нэгэн зураг дарсан нь маш бүдэг гарсан байлаа.

Уг зурагт Австралийн ойролцоох Гарднер арлын дэргэд уснаас цухуйсан нэгэн зүйл гарчээ. Энэ газарт 1930 оноос хойш эмэгтэйчүүдийн хувцас, хэрэглэл, эд зүйлс, заримдаа биений тасархай ч олдох болсон байна. Одоо энэ газрыг Никумароро гэж нэрлэдэг ба арал дээр кирибати хүмүүс амьдардаг. Амелиягийн нууц яагаад тэдэнтэй холбогдов.


Лорд Лукан


Лорд Лукан буюу Ричард Жон Бингам 1974 оны арваннэгдүгээр сарын 8-нд Лондонд хүүхдүүдээ асрагчтай нь олсны дараа ор сураггүй болжээ. Түүнийг гэр бүлийнхнээ хэрцгийгээр хөнөөсөн гэж үзсэн байна.

Мөрдөгчид лорд Лукан асрагч Сандраг эхнэр Вероникатайгаа андуурсан байх гэж үзсэн бөгөөд эрхэм лорд гэрлэлтдээ сэтгэл дундуур байсан гэдэг. Түүнийг дэлхий даяар хайж сурсан ч олдоогүй. Хамгийн гол нь жил бүр сураггүй болдог мянга мянган хүн шиг биш, маш олон нууц тээн оджээ. Хожим 1999 онд түүнийг нас барлаа гэж цуурсан. Дараа нь 2012 онд Африкт амьдарч байгаад өөд боллоо ч гэж ярилцаж байжээ.

Лорд Лукан хүүхдүүдээ ямар нэг юмны өргөл болгохыг хүсдэг байсан ба заримдаа нууцлаг хүмүүс гэртээ авчирч, Английн газар нутгийг дахин хуваарилах талаар ярилцдаг байсан гэж эхнэр нь ярьдаг.


Бермудын гурвалжингийн чөтгөр


Энэ бүст алга болсон онгоцны жагсаалт хэтэрхий урт. Атлантын далайн умард хэсэгт дэх Бермудын гурвалжинг заримдаа Чөтгөрийн гурвалжин ч гэж нэрлэдэг. Бермудын гурвалжинг дэлхий нийтэд танилцуулсан эхний томоохон тохиолдол нь 1945 оны арванхоёрдугаар сарын 5-нд энд таван онгоц ор сураггүй болсон.

Агаарт замхрах мэт л алга болсон эдгээр онгоцноос болж ийшээ явж амиа алдсан судлаач, эрэлчдийн тоо ч дэндүү олон. Түүнээс урьд их хэмжээний эрдэнэс ачсан Европын хаадын хөлөг онгоц, язгууртнуудыг тээвэрлэж байсан хөлөг алга болох зэргээр түүхэнд маш олон тохиолдол тэмдэглэгдсэн байдаг.


Гурван эмгэнэл


1974 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Форт Уорт дахь худалдааны төвд аав, ээж нартайгаа явсан гурван охин мөн л гэнэт алга болжээ. 17 настай Речил Трлиса, 14 настай Рене Уильсон, есөн настай Энн Мосли нарыг дахиж хэн ч хараагүй.

Нэлээд хэд хоногийн дараа тэдний хувцасны тасархай, өрөөсөн гутал, үсний зүүлт зэргийг худалдааны төвийн 00-оос олсон байна. Тэр хавиас мөн ямар амьтных гэдэг нь мэдэгдэхгүй сонин мөр олжээ. Гурван хуруутай, 35-40 см урттай аварга том мөр байсан аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fg(202.126.91.159) 2014 оны 03 сарын 11

winner

0  |  0
Top