Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2017 оны 09 сарын 19

Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын IX зөвлөлдөх уулзалт 2017 оны 9 дүгээр сарын 12-13-нд Вашингтон хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтад монголын талыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, америкийн талыг Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслахын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Роберта Шеа нар тус тус ахалж оролцов. Уулзалтын үеэр хоёр тал батлан хамгаалах, цэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ харилцан тохирлоо.

Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг АНУ-ын Төрийн департаментийн Цэрэг, улс төрийн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кевин О"Кейф, Зүүн Азийн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Лаура Стоун нартай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top