ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ундаасна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

2019.2.24, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАРС САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.2.24, Ням гараг
  • Наран ургах шингэх: 7.43-18.27
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top