Оройн цагаар идэхэд тохиромжгүй 6 хүнс

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Орой хоолоо тохируулж идэх нь бидэнд сайн унтаж амрах, биеийн жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл оройн цагаар идэхэд тохиромжгүй 6 хүнсийг хоолны мэргэжилтнүүд нэрлэжээ.


Спиртийн төрлийн ундаа

Оройд ганц хоёр хундага дарс, шар айраг уувал бөх нойрсдог гэж олон хүн эндүүрдэг байна. Орой дарс, шар айраг зэргийг уусны дараа нойр хурдан хүрэх ч энэ нь тавтай амарч байна гэсэн үг огт биш аж.

Өөх тостой хоол

Ийм төрлийн хүнд хоол идсэний дараа унтахад маш бэрхшээлтэй болно.

Шоколад

Шоколад нь орой идэхэд тохиромжгүй хүнс юм. Ялангуяа хар шоколад нь кофетой адил каффейн их хэмжээгээр агуулдаг учир нойрыг тань сэрээнэ.

Халуун ногоо

Хүний бие халуун ногоотой хоолыг боловсруулахын тулд жирийн үеэсээ илүү хүч гаргадаг аж. Халуун ногоотой хоол идсэний дараа хүний бие бүрэн амарч чадахгүйд хүрдэг.

Амттан

Чихэр, мөхөөлдөс, бялуу зэргийг унтахынхаа өмнө идэхэд тохиромжгүй. Биед тань хэдий чинээ сахар орно, тэр хэмжээгээр тухгүй амарна.

Ус

Хачин сонсогдож болох ч унтахынхаа өмнө ус ихээр уух нь таныг хэвийн үеийнхээс бага нойртой унтахад нөлөөлж, өглөө нь нүүр ам хавагнана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top