24 ЦАГТ | Бага насныхны дундах халдвар буурахгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

 

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг ЭМЯ-наас хийлээ ( 2022.02.17 )

Тус вирусээр өвчлөгсдийн тоо өмнөх өдрүүдээс буурсан ч бага насны хүүхдүүдийн өвчлөл буураагүй байна. Учир нь бага насны хүүхдүүдийн хичээл 100 хувь танхимаар хичээллэж эхэлсэн нь тэдний өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 1200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулахыг анхаарууллаа. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top