Хөл хүнд Рианнагийн хөшөөг музейд байршуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

 

Тун удахгүй амаржих гэж байгаа дуучин Рианна энэ удаагийн "Met Gala" ёслолд хүрэлцэн ирээгүй ч түүний визуаль эффект бүхий хөшөө Метрополитан урлагийн музейд байршжээ. 

Уг хөшөөний бичлэгийг Vogue сэтгүүлийнхэн өөрсдийн инстаграм хуудаснаа байршуулсан бөгөөд Грек Ромын үеийн хамгийн тансаг зэрэглэлийн гантик хөшөө мэт харагдахаар бүтээжээ. 

"Vogue" сэтгүүлийн тавдугаар сарын ковер дээр гарсан зургаас санаа аван бүтээсэн уг хөшөөг эх зурагтай ижилхэн байхаар загварчилсан бөгөөд өмссөн хувцасных нь хээг хүртэл шингээж өгчээ. 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Vogue (@voguemagazine)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top