Чөлөөт ДАШТ: Н.Наранхүү хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 18

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Эрэгтэй 61 кг-д Н.Наранхүү эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр яллаа.

Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ.

Ингээд шөвгийн наймд Киргизийн Улукбек Жолдошбековтой таарч, 13:5 яллаа.

Хагас шигшээд тэрээр Ираны Reza Ahmadali ATRINAGHARCHI-тай барилдсан. 3:1 тэргүүлж байсан ч 3:5 харамсалтай ялагдлаа.

Маргааш манай бөх хүрэл медалийн төлөө барилдана. Өрсөлдөгч нь өглөө болох дагах барилдаанаар тодорно.

Юуны өмнө Македоны Бэсир Алили, Азербайжаны Ислам Базарганов хоёр хоорондоо барилдах юм.

Тэдний ялсан нь Болгарын Георгий Вангеловтой барилдаж, ялсан нь Н.Наранхүүтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Вангелов бол 2016, 2022 оны Европын аваргын хүрэл медальт, 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальтай бөх.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.198) 2022 оны 09 сарын 18

Наран орсон нэртэй бөхчүүд ч шальдаггүй дээ, Мандахнаран гэж сайхан шоучин байв, яагаа вэ нөгөө тайчигчид тайчиж сүйд хийдэг

0  |  0
рх(66.181.160.64) 2022 оны 09 сарын 18

амжилт хүсье

0  |  0
овид(66.181.191.211) 2022 оны 09 сарын 18

Элбэг хүрэл авах нь тодорхой л доо.

0  |  0
Top