Ховд аймгийн төвийн дулааны “Бадамлах дөл” ХХК - ны халаалтын зуухны үнс татах зориулалт бүхий автосамосволын өргөгч, 1- р зуухны үнс татагч, үнсний бункерийн нээлтийн хавхлага 2013 оны 01 сарын 01 –ний өдрийн 01:00 цагт эвдэрчээ. Үүний улмаас тус станцыгн үйл ажиллагаа түр зогссон байна. Тус станцад 1 зуух ажиллаж, газар доорхи инженерийн байгууламж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалтын системийг хөлдөөхгүй байх хэмжээнд Жаргалант сумаас автосамосвол 1, ковш өргөгч 1-ийг дайчлан ажиллуулж энэ хугацаанд эвдрэлийг засаж хэвийн ажиллагаанд оруулсан талаар манайд мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )