Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хурлаар "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компани байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг компанийг байгуулснаар Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм байна.
Энэхүү дэд станцыг байгуулах болсон шалтгааныг уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй холбон тайлбарласан.
Дашрамд дурьдахад тус бүсийн цахилгаан хангамжийг Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС нар хариуцдаг юм байна. Өөрөөр хэлбэл Өмнөговийнхон таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )