Завхан аймагт өвөлжилт хүндэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Цаг агаарын таагүй байдлаас үүдэн зарим аймагт өвөлжилт хүндэрч байгаа учраас зарим аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлээд байгаа. Гэсэн ч өвөлжилтийн байдал нийт нутгаар хүндрэх төлөвтэй байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Өдгөө улсын Онцгой байдлын комисс Завхан аймагт ажиллаж байгаа юм. Тэдний мэдээлж буйгаар тус аймгийн хойд сумдуудаар өвөлжилт хүндэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top