Сэлэнгэ аймагт хүчингийн хэрэг гарчээ

Админ | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

Энэ сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт хүчингийн гэмт хэрэг гарчээ. Тус аймгийн Сүхбаатар суманд 7 залуу нийлэн 20-24 насны Ө гэгч бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд хорьж, зодож танхайрсан төдийгүй бүлэглэн хүчинджээ. Хүчингийн хэрэг үйлдсэн залуус нь   эрхэлсэн ажил төрөлтэй 1987-1990 оны хооронд төрсөн залуус аж. Хохирогчийн биеийн байдал нь сайнгүй, сэтгэл санааны хүнд хямралд орсон төдийгүй одоо хүртэл шокноосоо гараагүй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top