Баян-Өлгий аймаг Улаанбаатараас авдаг хүнсэндээ хяналт тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Баян-Өлгий аймаг гаднаас авдаг хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 хувийг Улаанбаатараас, 30 хувийг хойд хөршөөс, 10 хувийг урьд хөршөөс авдаг бөгөөд сүүлийн үед эрсдэл нэмэгдэх хандлагатай болсон байна.
Тиймээс Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хурлаараа хүнсний аюулгүй байдлын тухай асуудлыг авч хэлэлцжээ. Хүнсний бараа бүтээгдэхүүний ихэнхийг гаднаас авдаг, тэдгээр нь хугацаа алдаж муудах, зуны халуунд амархан ялзрах, зарим нь хуурамчаар үйлдвэрлэдэг болсон өнөөгийн нөхцөлд түүнд тавих хяналтыг эрс сайжруулах нь чухал гэж үзсэн байна.
Хуралдаанд мэргэжлийн хяналтын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцон хийж байгаа ажлаа тайлагнан танилцууллаа.
ИТХ-ын тэргүүлэгчид мэргэжлийн хяналтын газраас хийж байгаа ажилд хангалттай дүн тавиад, хяналтаа улам хүчтэй болгох, лабораторийн шинжилгээний чадамжийг дээд зэргээр ашиглах, ЕБС-ийн өдрийн цайнд тавигдах хяналтыг тогтмолжуулахыг тэдэнд үүрэг болгов. Ер нь Үдийн цай, дотуур байрны болон хүүхдийн цэцэрлэгийн хоол, айл өрхийн эмнэлэг зэрэг нь улсаас багагүй төсөв авч үйл ажиллагаа явуулдаг нь хүний төлөөх ашигтай арга хэмжээ ч түүний хэрэгжилтэд тавигдах хяналт суларснаар урсгалаар явж,  нярав нягтлан, тогооч зэрэг хүмүүсийн ашиг хонжоо олдог зүйл болсныг анхаарч ийнхүү хяналтыг чангатгаж эхэлснийг иргэд дэмжиж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top