Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа мал, амьтны халдварт боом өвчин оношлогдсон тухай мэдээллээ.
Энэ сарын 22-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт Яармагийн товчооны цаана “Бат бэх ремикон” ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэрийн замын зүүн талд зуун метр орчим газарт алаг үнээ үхсэн гэх дуудлагын дагуу холбогдох улсын байцаагчид очиж, үхсэн үхрийн хамраас гарсан цуснаас дээж аван шинжлэхэд, сөрөг гарсан байна.
Тиймээс үхсэн үхэр боомын голомтод үхсэн учраас хол тээвэрлэлгүй тэр орчмын товгор газрыг сонгон гурван метрын гүн ухаж хүүрийг шатааж, хлорын шохой үелүүлэн цацаж булж, өвчин гарсан айлын орчим хорио цээрийн бүс тогтоосон байна.
Одоогоор голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )