УИХ-ын дарга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана

Админ | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулснаар гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Мөн УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахаар өчигдөр мордлоо. УИХ-ын дарга УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаар иргэд, олон нийтэд танилцуулахын зэрэгцээ, иргэдийн, бодлыг сонсох юм. Спикер тб- милолтынхоо хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд ажиллахаар төлөвлөжээ. УИХ-ын даргыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, зөвлөх Д.Одхүү нарын албаны хүмүүс дагалдан явлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top