Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өчигдөр Налайх,Багануур дүүрэгт ажилласаныхаа дараа Говьсүмбэрийг зорьсон юм. Хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн жижигт тооцогддог тус аймаг гурван сумтай. Н.Удвал тус аймгийн Шивээ-говь, Баян, Сүмбэр сумаар орж иргэдтэй уулзав.
Нэр дэвшигчийг аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлээд цаг үеийн байдал, газар орны онцлогийг танилцуулсан юм. Тэрээр “Манай аймагт МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Н.Удвал ирсэнд талархаж байна. Би сая бодлоо л доо. Эмэгтэй хүн их онцлогтой. Би нэг хүний үгийг санаж байна. Тэр “Эмэгтэй хүний зөн билэгийн хажууд эр хүний бахархал юу юм бэ” гэж билээ. Энэ их үнэн үг юм. Тиймээс эмэгтэй хүний зөн билэгт итгэж байна” гэлээ. Энэхүү уулзалт Сүмбэр сумын “Боржигон” театрт болсноороо онцлог байлаа.
В.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
Танд амжилт хүсье