Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймаг энэ жилийн баяр наадмаа тэмдэглэх өдрийн товыг гаргажээ.
Энэ жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 82 жилийн ойг тэмдэглэх бөгөөд баяр наадмын арга хэмжээг 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан саналын дагуу уг хугацааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 47-р тогтоолоор ийнхүү баталсан байна. Наадмын комиссыг зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Нарантуяа нарыг томилж гишүүдийг 10 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ. Арга хэмжээг Үндэсний баяр наадмын тухай хуулийн хүрээнд зохион байгуулалттай, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн Засаг дарга болон зохион байгуулах хороонд даалгасан байна.
Мөн тогтоолд наадмын өдрийг нөхөж ажиллах тухай заалтыг тусгажээ. Тодруулбал, наадмын эхний өдөр буюу 7-р сарын 10-ны өдрийг амралтын өдөр болгож, 7-р сарын 06-ны өдөр нөхөн ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )