МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Удвал Баян-Өлгий аймагт айлчиллаа. Казакын ард түмэн Ачит нуурын хөвөөн дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалыг асар майхан босгож, идээ цагаагаа сөгнөж, домбор хөгжмийнхөө аянд
“Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Буруу хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий” хэмээн дуулж халуун дотноор хүлээн авсан юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг дагалдаж, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга, МАХН-ын генсек Г.Шийлэгдамба нарын хүмүүс ажиллалаа. Н.Удвал сайд казакын ард иргэдтэй хийх уулзалтыг нээж Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ “Манай Н.Удвал сайд сумын эмчээс ажлынхаа гарааг эхлээд Эрүүл мэндийн салбарын сайд болтлоо бүх шатны эмнэлэгийн байгууллагуудад ажилласан төрийн ажлын асар арвин мэдлэг туршлагатай, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цол зэрэгтэй шилдэг улс төрч юм аа. Түүнчлэн Н.Удвал сайдтай минь хамт улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж эрхээ хасуулаад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр хамт дэвшиж яваа гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Өнөөдрийн төрд эхийн сэтгэл дутаж байна. Хаан төрийг хатан ухаанаар залах цаг болсон. Эх хүн хэзээ ч үр хүүхдээ ялгаварладаггүй шиг эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнээ эхийн сэтгэлээр энэрч, шударга ёсыг тогтоож чаднаа. Намаар нь, хөрөнгө чинээгээр нь, эрх мэдэл албан тушаалаар иргэдээ ялгаварлаж харьцдаг хагалан бутаргаж байгаа энэ төрийг Н.Удвал сайд маань засч залруулж, эвлүүлэн нэгтгэж эмхлэн цэгцэлж чаднаа. Тиймээс та бүхэн минь дэмжээрэй” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж буй Н.Удвал “Баян-Өлгий аймгийн уугуул суугуул иргэд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ нутагт Казак, Дөрвөд, Урианхай, Торгууд ястнууд хаяа нийлэн эхийн сэтгэлээр эвлэн амьдардаг. Урьд шөнө намайг Ачит нуурынхаа хөвөөнд эхийн сэтгэл хэмээх сайхан дууг дуулан угтахад нь би гэртээ ирсэн юм шиг, ах дүүс амраг садныдаа буусан юм шиг халуун дулаан сэтгэл төрж нулимсаа нууж чадаагүй ээ. Өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн энэ сайхан нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэх үү үгүй юу гэдгийг энэ сонгууль шийднэ. Хагарсан түмнээ нэгтгэж, хазайсан төрөө тэгшитгэхэд хатан ухаан хэрэгтэй байнаа. МАХН шударга ёсны нам, эв нэгдлийн нам, шинэ төрийг урлан бүтээх нам. Манай намын дарга Монголын баялгийг олгиархиудад биш ард түмэндээ өгье. Монгол улсаа хөгжлийн шинэ шатанд гаргая хэмээн хэлж тэмцсэнээсээ болж 21-р зуунд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж өргөст торны цаана сууж байна. Гэхдээ Н.Энхбаяр даргын минь тэр хүсэл нь унтраагүй. Олгиархуд эрх чөлөөг нь хязгаарлаж чадсан ч хүсэл тэмүүлэлийг нь хазаарлаж чадаагүй. Эх орнхоо баялгийг ард иргэддээ өгч, намаар нь үзэл бодлоор нь эд баялгаар нь ялгаварладаг явдлыг таслан зогсоо, үйл хэргийг нь үргэлжлүүл, хэмээн үүрэг өгч намайг нэр дэвшүүлсэн юм аа. Ардчилал шинэчлэлийн замд ороод 20 гаруй жилийг үдсэн Монголчууд анхны эмэгтэй нэр дэвшигчээ сонгож чадах ньь уу үгүй юу гэдгийг дэлхий нийт анхаарч байгааг та бүхэн минь мэдэж байгаа. Мандухай сэцэн хатнаас хойш 500 жилийн дараа төрийн тэргүүнд эмэгтэй хүн гарахаар нэр дэвшиж байгааг Монголын эмэгтэйчүүд ээжүүд эхчүүд дэмжиж байгаа. Хатан төрийн хатан ухаанаар залж залруул хаан төр хазайхад хатан ухаан түшдэг гэсэн Монголын гүн ухааныг хэрэгжүүл гэсэн даалгаварыг өгч намайг илгээсэн юм. Та бүхэн минь надад итгэл үзүүлж Ерөнхийлөгчөөр сонгох юм бол би үг нь үнэн, үйлс нь цагаан ерөнхийлөгч байна. Би та бүхнийхээ нэгэн адил малчин айлын л хүүхэд. Амжилтанд хүрэхийн тулд би арын хаалга хөрөнгө мөнгө цацааагүй, гагцхүү өөрийнхөө хичээл зүтгэлээр шамдан суралцаж, эрдэм мэдлэгээрээ итгэл зүтгэлээрээ л өнөөгийн түвшинд хүрч чадсан юм шүү. Монгол төр иргэнээ үнэгүйдүүлж өнчин ишигнээс үнэгүй болгосон явдлыг би зогсооно. Нохойгоо сард сая төгрөгөөр хооллодог филиппин, тайландаас зарц авчирч сард 5000 доллараар цалинжуулдаг тэрбумтнууд Монголын төрөөс төрсөн. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон. Ард түмнээ аварч хамгаална, асарч энэрэхийн тулд би нэр дэвшсэн. Би ерөнхийлөгчийн сонгуульд өөрөөсөө өөр өмчгүй, үнэнээс өөр зэвсэггүй нэр дэвшиж байгаа учраас хамгийн ёс суртахуунтай, хамгийн хүчтэй нэр дэвшигч гэж үзэж байгаа та бүхэн дэмжээрэй гэв.
БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга “Ард түмнийхээ саналыг мөнгөөр зодож, худалдаж авдаг бусармаг явдал сонгууль бүрээр гардаг болсон. Одоо ч ийм зүйл гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ та бүхний саналыг худалдан авч төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлогыг гаргасан хүн нь хэзээ ч шударгаар ажилладаггүй юм шүү. Шударга бус аргаар төрийн эрхэнд гарсан хүнээс шударга шийдвэр гардаггүй юм шүү. Оюутнуудыг 90 мянган төгрөгөөр худалдаж авах гэж байгаа оролдлогод та бүхэн минь битгий автаарай. Ирээдүйдээ итгэлгүй, хийж бүтээх эрмэлзэлгүй хэн надад юу өгөх бол хэмээн горьддог тийм залуу үеийг бид хүмүүжүүлж болохгүй. Харин үүнийхээ оронд хичээлийн цагийг багасгаж, бүтээн байгуулалтын улирал буюу 5-11 сард оюутнууд улс орныхоо бүтээн байгуулалтын ажил гар бие оролцож өөрсдийнхөө сургалтын төрийг олдог тогтолцоог нэвтрүүлэх цаг болсон. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө сурч байгаа хүн шиг үнэтэй оюутан гэж байдаггүй юм шүү. Сонгууль бүрийн өмнө ард иргэдэд амладаг халамжийн мөнгө авлигын мөнгө бол татварын мөнгийг салхинд хийсгэсэн, газар нутгаа эмтэлж сэтэлж зарсан мөнгө гэдийг та нар минь ойлгоорой. Өнөөдөр та саналаа мөнгөөр худалдаж өгвөл тэр саналтайгаа хамт эх орноо худалдаж байна л гэж бодоорой” гэсэн юм. Баян-Өлгий аймгийн иргэн ...: Монгол улсад маань тулгамдаад байгаа хамгийн аймшигтай 5 гамшигийг Удвал сайд маань анзаарч харж гаргаж ирж, энэ 5 гамшгийг үгүй хийх хөтөлбөрөө гаргасныг хараад би үнэхээр мундаг улс төрч хүн байна хэмээн биширсэн. Иймээс би Н.Удвал сайддаа саналаа өгнө. Энд сууж байгаа бүх хүмүүс надтай адилхан бодолтой байгаа гэж бодож байна. Танд амжилт хүсье.
Баян-Өлгий аймгийн иргэн ..... : Өнөөдөр Монгол улс хөгжлийн энэ өндөр түвшинд хүрсэн нь МАХН-тай шууд холбоотой. Үүнийг манай Баян-Өлгийчүүд маань маш сайн ойлгодог. МАХН-аас нэр дэвшиж буй Н.Удвал сайдыг ялна гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. МАХН-ыг хоёр хуваасанд би баярладаг юм. Олгиархиуд, авлигачид нь ялгарч МАН гэгч нэртэй болсонд баярладаг.
Баян-Өлгий аймгийн иргэн Салахят: Н.Удвал танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Шударга ёсыг тогтоож, хэлмэгдүүлэлтийг зогсооно гэсэн таны мөрийн хөтөлбөрт би үнэхээр баярладаг. Миний хүү хилс хэргээр шоронд орсон юм аа.Хэлмэгдүүлэлт гэдэг зүйл дахин бүү давтагдаасай. Энэ бүхнийг та цэгцлээрэй.
Баян-Өлгий аймгийн өрхийн эмнэлэгийн холбооны тэргүүн: Эрүүл мэндийн салбарын хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад баяртай байна.
: эв нэгдэл сарниж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, ард түмний баялаг олгиархиудын халаасанд орж, үндэстэн дамнасан корпарацийн мэдэлд очиж байгаад би их харамсаж явдаг. Монгол ард түмнийхээ төлөө 5 бодлого, 5 хөтөлбөр дэвшүүлсэн таны үйлс хэрэгт өндөр амжилт хүсч, бүх эмэгтэйчүүддээ Н.Удвал сайдыг дэмжээрэй гэж уриалж байна. МАХН анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж түүхэн ардчилсан шийдвэр гаргасныг манай нутгийн ардиргэд талархан дэмжиж байгаа шүү.
ард түмэн Н.Удвал сайдыгаа бид бүхэн 100 хувь дэмжиж гаргана. Хаан төрөө хатан ухаанаар залах цаг ирсэн хэмээн алга нижигнүүлэн ташиж, ирсэн гийчиндээ бэлэг өгдөг заншлаараа үндэснийхээ ууж, цүнх, доомбор хөгжмөө бэлэглэж гаргаж үдлээ.
Сэтгэгдэл ( 7 )
УДВАЛ БАЯН-ӨЛГИЙД АЙЛЧИЛЛАА ГЭЖ ЮУГАА ХУЦААД БАЙГААМ БЭ.АЖИЛЛАЛАА ГЭЭЧ МАЛУУДАА.
Хүүхнүүд нам харгалзахгүй Удвалыг дэмжинээ
Монголд нүүрлээд байгаа таван аюулыг нэрлэсэн нь таалагдсан Удвал угаасаа шударга болохоор таван аюулыг тайван замаар зайлуулж чадах эмэгтэй итгэл төрж байгаа уг нь огт мэдэхгүй хүн байсан одоо түүнийг таниж болохоор цаг болсон гэж бодож байна
gutamshig!
udvaliig demjine ee
udvaliig demjine ee
udvaliig demjine ee