Ирэх цагийг зөгнөсөн ихэр ботго А.Сүхбат аваргынх

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Монголын хөдөөд төлийн дуу цангинаж, малчид завгүй байдаг үе. Ажлын хүнд, малчин хүний аз жаргал зэрэгцэж ирдэг мал төллөх цагаар Булган аймгийн Бүрэнхангай суманд ихэр ботго мэндэлсэн содон, сайхан үйл явдал болжээ. Тус аймагт мал төллөлт 80 орчим хувьтай байгаа аж. Аймгийн хэмжээнд нэг сая 840 мянга, 634 эх мал төллөөд байгаа гэж мэдэгджээ. Үүнээс 384 төл ихэрлээд байгаагаас ингэ ихэрлэсэн тохиолдол нэг гарчээ. 

Гэтэл энэхүү ботгоны эзэн нь Даян аварга А.Сүхбат болж таарлаа. Учир нь ихэр ботго төрүүлсэн ингийг хариулдаг Ч.Эрдэнэцогт нь даян аваргын малчин юм байна. Эрт дээр үеэс ихэр ботгыг мал сүрэг өсөх, хүн мал аз жаргалтай аж төрөхийн билэгдэл хэмээн үзэж Монгол түмэн дээдэлж ирсэн билээ. Эцэг өвгөдийнхөө уламжлалыг дагаж ихэр хоёр ботго төрсөн тухай аймгийн Засаг  даргын гарын үсэгтэй баярын цахилгааныг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж "жижигхэн" улс төржөөд амжсан гэнэ шүү. 

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top